Б.Булганыг дахин хорих уу?

Өчигдөр 11 цаг 54 минут

ТЕГ-ын мөрдөн  байцаах хэлтэс, ЦЕГ-ын мөрдөн байцаах албатай хамтарсан Ажлын хэсгээс  УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн эрүүгийн  хэрэгт  уг хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах  явцад шинээр цугласан нотлох баримтын хүрээнд төлийгаачийн хамтран амьдрагч Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг өчигдөр Нийслэлийн прокуророос  олон нийтэд мэдээллээ.

Зарим эх сурвалж  Б.Булганыг С.Зоригийг хөнөөсөн хэргийг  зохион байгуулсан  гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан болохыг хэлж байна.

Эндээс харвал гүйцэтгэгч, захиалагчдыг  тусгаарлах үүднээс Б.Булганыг  дахин  хорьж магадгүй нь.


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна