Дуудлага худалдаагаар “Чингис хаан” нисэх буудал орчмын 1.09 га газрыг 138 сая төгрөгөөр зарлаа

23 цаг 11 минутын өмнө
Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр Төр захиргааны Хангарди ордны хурлын зааланд боллоо.

Дуудлага худалдаанд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, аж ахуй, орон сууц, амины орон сууц, аялал жуулчлал, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 89  га газрыг дуудлагаар худалдахаар зарлагдсанаас хоёр байршлын 1.09 га газрыг худалдлаа.

Өнөөдрийн дуудлага худалдаанд хоёр байршилд нийт дөрвөн санал ирсэн бөгөөд ХУД-ын 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд байрлах хоёр байршилд орон сууцны зориулалтаар 1.09 га газрыг нийт 138 сая төгрөгөөр Наранбулагхан ХХК худалдаж авлаа.

Дуудлага худалдааг Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн 15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны анхын үнийг хэт өндөр тогтоосон байсныг зах зээлийн үнэлгээнд ойртуулсан үнээр худалдсанаараа онцлогтой боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна