Дарь-Эхийн замыг өнөөдрөөс хаана

2018/08/17
 

Өнгөрсөн долдугаар сард орсон усархаг борооны улмаас Баянзүрх дүүргийн 21 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн дунд буудлын орчмын авто зам дагуу булаг шандын ус урсаж, 500 орчим метр авто замд эвдрэл үүсгэн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байсан юм. Харин Нийслэлийн засаг дарга С.Батболд үерийн улмаас эвдрэл үүссэн авто замуудыг шинэчлэх хөрөнгө санхүүжилтийг нөөц хөрөнгөнөөсөө шийдсэнээр Дарь-Эхийн авто замыг засварлах ажил эхэллээ.

 Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн авто замаас Ганц худаг чиглэлийн 1.1 км авто замын 500 м хэсгийн зорчих хэсэгт хучилтын засварын ажил хийгдэхээр болжээ. Тиймээс тус замыг өнөөдөр 23:00 цагаас наймдугаар сарын 26-ны 06:00 цаг хүртэл тус хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна