Рафаэль ван дер Ваарт зодог тайллаа

2018/11/06
Голландын Аякс, Германы Хамбург, Английн Тоттенхэм, Испанийн Реал Мадрид багуудад тоглож явсан Нидерландын хөлбөмбөгчин Рафаэль ван дер Ваарт 35 насандаа зодог тайлж байгаагаа зарлалаа. Нутгийнхаа “Аякс” клубээс эхлэлтэй түүний мэргэжлийн хөлбөмбөгийн карьер 18 жил үргэлжилсэн юм. Энэ оны 8-р сард Данийн “Эсбьерг” клубт нэгдсэн тэрээр бэртлийн улмаас ердөө гуравхан тоглолтод талбайд гарчээ. 17 настайдаа “Аякс”-ын төлөө анх удаа талбайд гарсан Ван дер Ваарт тус клубт 117 тоглолтод оролцож, “Эредевиз” лигт 2 удаа түрүүлэн, 2005 онд Германы “Хамбург”-т нэгджээ. Дараа нь 2008 онд Испанийн алдарт “Реал Мадрид” багт очиж, 2 жилийн дараа Английн “Тоттенхэм”-д очсон юм. Нидерланд хөлбөмбөгчин сүүлийн 6 жилийн хугацаанд “Бетис”, “Митьюлланн”, “Эсбьерг” багуудад хүчин зүтгэжээ. Харин Нидерландын шигшээ багийн төлөө 2001-2013 оны хооронд 109 тоглолтод оролцож, 25 гоол оруулсан байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна