Цэнхэр гаригийн ногоон талбайн өнгөрсөн шөнийн хамгийн сонирхолтой тулаан Английн Премьер лигийн Манчестер Юнайтед Манчестер Сити багуудын хооронд болсон байна. Энэ тулаанд Этихад цэнгэлдэх хүрээлэндээ тоглосон Сити 3-1 харьцаагаар ялалт байгууллаа. Талбайн эзэд 65 хувь бөмбөг эзэмшиж, 11 удаа цохилт хийж, 5-н байгаа оносноос гадна 704 удаа дамжуулалт хийжээ. Тэднээс Давид Силва, Серхио Агуэро, Илкай Гюндоган нар гоол оруулжээ. Тэгвэл зочин багаар тоглосон Манчестер Юнайтед клуб 35 хувь бөмбөг эзэмшихдээ 380 удаа дамжуулалт хийж, 2 удаа хаалга руу цохиж, нэг л байгаа онов. Английн Премьер лигийн хамгийн олон түрүүт багаас Франц довтлогч Энтони Марсьял торгуулийн цохилтоос гоол оруулсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна