Манай улс энэ онд 398.6 сая ам.долларын хүнс гаднаас импортолжээ. Хүнсний бүтээгдэхүүний импортыг цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр, хуурай сүү тэргүүлдэг байна. Өнгөрсөн онд л гэхэд импортын элсэн чихэрт 25.1, цагаан будаанд 20.6, ургамлын тосонд 21.7, хуурай сүүнд 11.5 сая ам.доллар зарцуулсан гэсэн мэдээлэл байдаг.
Өнгөрсөн оны эцэст манай улсын нийт гадаад худалдаа 10.9 тэрбум ам.доллар гарсан бол энэ онд өсөж эхний 11 сарын байдлаар аль хэдийн 11.9 тэрбум ам.долларыг даваад байна. Гадаад худалдаа ийнхүү сэргэж байгаа хэдий ч үүнийг импорт давамгайлах нь мөнгөний урсгал гадагшаа чиглэхэд сөрөг нөлөөтэй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна