Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамт цагдан хорьжээ

2019/01/08
АТГ-аас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар нарын гэрт өчигдөр орой  /2019.01.07 20.00/ нэгжлэг хийсэн нь олны анхаарлыг татаж байна. Тэгвэл Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарыг өнөөдөр үүрээр АТГ-аас цагдан хорьжээ.

Энэ нь “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын ярьсан дөрвөн сая ам.долларын авлигын хэрэгтэй холбоотой бололтой.

Тэрбээр “Манай компанийн данснаас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн данс руу мөнгө шилжсэн ” хэмээн мэдэгдсэн байдаг. Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав өмнө нь энэ асуудлаар АТГ-т очиж байцаалт өгч байсан билээ.

Мөн “Т.Ганболдыг худлаа мэдээлэл тараасан. Нэр төрөө сэргээлгэхээр дөрвөн сая ам.доллар нэхэмжлэнэ” хэмээн мэдэгдэж байв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна