ШУУРХАЙ: Д.Дорлигжав нарыг ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ шийдвэр гаргалаа

2019/01/09
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр буюу өнөөдөр Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа, нарт Нийслэлийн прокурорын газраас  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх нэр бүхий 3 хүнийг яллагдагчаар тус бүрийг 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын  үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “компаниудаас  2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон

Мөн Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророо ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “ХХК-иудаас  2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон

Мөн Чангаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ий Голомт банк дахь дансаар  Т.Ганболдын “ Эн Ар Ай” “Пайонеринг интернешил “ ХХК-иудаас 2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хорилоо.

Д.Дорлигжавыг одоогоор төрсөн дүү Д.Баатарын хамт ШШГЕГ-ийн харъяа 461-р урьдчилан хорих ангид цагдан хориод байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна