Д.Дорлигжав давж заалдах хүсэлт гаргажээ

2019/01/11
Д. Дорлигжав Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.

Түүнийг төрсөн дүү Д.Баатар, хамсаатан Ч.Бямбаа нартай авлига албан тушаалын хэргээр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон билээ. Тэднийг анхан шатны шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан бөгөөд энэ шийдвэрийг Д.Дорлигжав прокурор хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн гурван өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргажээ.

Түүний гаргасан хүсэлтийн дагуу өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болох юм. Түүнийг “Aлтан дорнод Mонгол” компанийн захирал T.Ганболдоос есөн сая ам.долларыг өгсөн гэх мэдээллийн мөрөөр АТГ-аас шалгаж эхэлсэн. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналын дагуу яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна