НИТХ маргааш хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилохоор товлоод байгаа юм.
МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн. Түүнийг Засаг даргаар томилсноор НИТХ-ын даргыг мөн шинээр томилох шаардлага гарах юм.
Үүнтэй холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл сая хуралдаж НИТХ-ын дарга Р.Дагвыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргажээ. Р.Дагва нь одоо НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилладаг юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна