Facebook сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүйн тулд Германы засгийн газартай хамтран ажиллана

2019/01/22
Олон нийтийн цахим сүлжээ “Facebook”-ийг  улс төрийн зорилгоор ашиглаж сонгуулийн үр дүнд нөлөөлсөн тохиолдол хэл ам дагуулсаар ирсэн. Ирэх тавдугаар сард Европын Холбоонд болох сонгуулийг урьтаж Facebook компанийн зүгээс үр дүнд нөлөөлөхгүй байх арга хэмжээ авахаар болжээ.
 
Ингэхийн тулд олон нийтийн цахим сүлжээ Германы Засгийн газрын нэгж байгууллагуудтай хамтарч ажиллах юм байна. Сонгуулиас өмнө хуурамч болон эндүү ташаа мэдээлэл тарааж буй хаягуудыг хааж устгана гэжээ.
 
Германы Мэдээлэл, Аюулгүй байдал хариуцсан Холбоо урьдчилан сэргийлэх арга хэмжээнд Facebook-тэй хамтарна. Талууд анх удаа хамтарч ажиллаагүй. 2017 онд холбооны сонгуулийн үеэр Германы Засгийн газар Facebook-тэй хамтран 10,000 хуурамч хаягийг устгаж байжээ.
 
Ирэх тавдугаар сард болох Европын Парламентын сонгуулийн өмнө 30,000 хүн аюулгүй байдлыг хамгаалахаар ажиллана гэжээ.
 
АНУ, Их Британий, Бразили улсуудад 2018 оны сонгуулийн үеэр мөн хуурамч хаягуудыг устгаж үр дүнд хөндлөнгөөс нөлөөлөхийн эсрэг тэмцсэн юм.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна