Оффшор бүсээс 74.9 сая доллар Монголд орж иржээ

2019/01/25

Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүсэд холбогдох этгээдүүд нь 85,933,063 ам.долларыг байршуулж байсныг тогтоожээ. Үүнээс 74,993,452 ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн болох нь шалгалтаар тогтоогдоод байна гэв.  Үүний 4.3 сая ам.долларыг биет байдлаар хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд оруулж иржээ. 

Энэ талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга комиссар Э.Идэрцог “Оффшор бүсэд нийтдээ  85,9 сая ам доллар  байгаа гэсэн тооцоог  хийсэн байдаг.  АТГ оффшор бүсийн асуудлыг шалгах явцад  74,9 сая  нь Монгол Улсад ямар нэг хэлбэрээр орж ирсэн нь тогтоогдоод байна. Бид мөнгө болгоныг араас нь хөөж шалгаж байна гэлээ.  Оффшорын хэрэгтэй “Петровис”-ийн Даваанямын шалгаж байгаа гэлээ.

Түүний холбогдсон хэргийн тухайд  20  сая орчим ам доллар хоёр ААН-ийн дансаар хоёр удаа орж ирсэн.  Мөнгө угаагдсан байж болзошгүй байдал тогтоогдсон учир үүнийг мөрдөн шалгах ажиллагааг Прокурор шүүхийн хяналтын дор явуулсан гэсэн.  Мөн оффшортой холбоотой 4  дугаартай хэргийн нэг нь Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой гэв.

Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна