УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төсөв, томилгоо хэлэлцэх үед чуулганы нэгдсэн хуралдааны ирц нэмэгддэг байдал энэ удаад ч давтагдаж байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үүнийг онцоллоо. Тэрээр "Ойрын үед харагдаагүй гишүүд хуралдаа ирсэнд баяртай байна. Албан тушаалын томилгоо, сандал суудал хэлэлцэх болохоор бөөнөөрөө ирээд суучих юм. Өөр асуудал хэлэлцэхэд ч өнөөдрийнх шиг хуралдаа идэвхтэй сууж байгаарай" гэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна