УИХ-ын даргыг чөлөөлөх байнгын хорооны санал, дүгнэлтийг цахимаар нууцаар санал хураалт явуулахаар тогтож санал хураалтад 65 гишүүн оролцсоноос 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө.
М.Энхболд УИХ-ын даргаас чөлөөлөгдсөнийхөө дараа чуулганы индрээс үг хэллээ.
Тэрбээр "УИХ бүрэн эрхийнхээ дагуу энэ хуулийг баталж, би хуулийн дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Монголын парламентын түүхэнд ийм нэгэн саарал өдөр тохиож байна гэж би харж байгаа.
Дахин энэ хуулийн заалтыг ашиглаж, хэн нэгэн даргыг чөлөөлөхгүй байх гэж найдаж байна.
Миний удирдаж байсан УИХ-ын үйл ажиллагааг сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан гэж би ам бардам хэлнэ. Өмнөх парламентаас бид илүү байсан. Эдийн засгийн уналтад орсон үед ажлаа эхэлж байсан.
Бид төрийн албыг шинэчлэх талаар хуулийг баталж, үүнийг дагалдах журмуудыг баталж байгаа. Дадлагатай туршлагатай хүмүүс төрийн албанд ахиж дэвшдэг чухал хууль батлагдсан.
Улс орны өмнө тулгамдаж байгаа иргэдийг бухимдуулж байгаа олон асуудалд анхаарал тавьж байсан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна