УИХ-ын даргыг энэ долоо хоногт багтаж томилно
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2019.01.30/ 14.00 цагт хуралдахаар болжээ. Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, маргааштаа бүлэг байнгын хороогоор хэлэлцэн, энэ долоо хоногтоо багтан парламентын спикерийг томилохоор эрх баригч нам нэлээд бужигнаантай байна. УИХ-ын шинэ даргад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гэхчлэн нэр яригдаж байгаа. Харин эдгээрээс Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нар илүү магадлалтай гэсэн мэдээлэл байна.
.
Сэтгэгдэл бичигдээгүй байна