Английн Челси клубын довтлогч Миши Бачуай Премьер лигт эргэн ирэхээр болжээ. Гэхдээ өөрийн үндсэн цагтаа биш Кристал палас клубт тоглохоор болсон байна. Челси түүнийг энэ улирлыг дуустал Кристал Паласт зээлээр тоглуулах гэрээ хийжээ. 2018 онд 3 дахь багтаа зээлээр тоглож болсон 26 настай Бельги довтлогчийн хувьд өнгөрсөн хавар Германы Боруссиа Дортмунд багт зээлээр очиж 10 тоглолтод орж, 12 гоол оруулсан бол дараа нь Испанийн Валенсиад мөн очсон.
Тэрээр Ла лигийн багт нийт 15 тоглолт хийж 1 гоол оруулсан юм. Ингэснээр тэрээр нэгэн өвөрмөц амжилтын эзэн болсон бөгөөд Франц, Герман, Англи, Испанийн дээд лигт бүгдэд нь гоол оруулсан 21-р зууны анхны хөлбөмбөгчин болжээ.
2016 онд Францын Марсеь клубээс 33.2 сая фунтийн өртгөөр Челсид нэгдэж байсан Бельги залуу Лондоны багийн нэрийн өмнөөс 32 тоглолт хийж, 7 гоол оруулсан үзүүлэлттэй билээ.
Бельгийн Стандард Льеж багт гайхам амжилттай тоглож байсан түүнийг олон мэргэжилтнүүд өндөр хэмжээний супер довтлогч болно хэмээн үнэлж байсан ч, ийнхүү зээлээр багуудад тоглосоор явна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна