Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай өчигдөр буюу шинийн нэгний өдөр таалал төгсч, Монголын утга зохиолд хүнд гарз тохиосон билээ.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их найрагчийн гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлээд, хүндэтгэл үзүүлж эцсийн замд нь үдэх ажлыг зохион байгуулах комиссыг ЗГХЭГ-аас байгуулах захирамж гаргасан юм.
Тэрбээр ходоодны хорт хавдраар өнгөрсөн онд Өмнөд Солонгосыг зорьж, мэс засалд орсон юм.
Сүүлийн өдрүүдэд нэрт найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн биеийн байдал нь тааруу байгаа талаарх эх сурвалжууд мэдээлж байсан. Тэрбээр 1962 оноос уран зохиол бичиж эхэлсэн:
4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг,
Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг туурвисан.
“Бүлээн нурам”
“Араатан”
“Хүн чулууны нулимс”
Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн билээ.
Монгол түмний бахархал болсон их найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай ийнхүү 75 насанпаа бурхны орныг зорьж, Монголын утга зохиолд нөхөж баршгүй гарз тохиосонд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл бичигдээгүй байна