Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг салбарын хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн удирдлагуудтай өчигдөр уулзлаа.
Өнгөрсөн онд боловсролын салбарт нийт 325 төсөл хэрэгжсэнээс 35 төсөл батлагдсан төсвөө огт авч чадаагүй. Зарим худалдан авах ажиллагааны тендер газар чөлөөлөлт, тендерийн маргаан, зураг төсвийн асуудлаас шалтгаалан жилийн сүүлээр зарлагдсан болохыг дурдаж байна. 2019 онд боловсролын салбарт нийт улсын төсвийн хөрөнгө оруулалтын 39.7 хувь буюу 616.5 тэрбум төгрөгийн 603 төсөл хэрэгжинэ.
Тендерт шалгарсан компаниудын өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж ажил цалгарддаг байдал гаргаж болохгүй гэдгийг онцгой анхаарууллаа.
БСШУС-ын сайд хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагааны бүх эрхийг төсвийн төвлөрүүлэн захирагч буюу аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Эрх шилжүүлсэн ч батлагдсан төсөвт багтаан шуурхай зохион байгуулахыг тодорхой хугацаатай үүрэг болгосон. Яамны зүгээс гүйцэтгэлд хяналт тавих, шахаж шаардах, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.
Тендерт шалгарсан компаниудын өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж ажил цалгарддаг байдал гаргаж болохгүй гэдгийг онцгой анхаарууллаа. Жишээ нь 23 байршилд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэхээр авсан компани төсөв мөнгө нь бүрэн батлагдсан байхад 5-50 хувийн гүйцэтгэлтэй 5 жилийн нүүр үзэж байгаа тохиолдол байна. Энэ бүхэнд хатуу хариуцлага тооцож ажиллана гэдгээ БСШУС-ын сайд санууллаа.
Сангийн дэд сайд, Х.Булгантуяа "2018 онд тендер оройтож зарлагдсанаас шалгарсан компаниуд санхүүжилтээ авахад хүндрэл учирсан. Иймд урьдчилгаа төлбөрийн баталгаагаар санхүүжилтээ авах ажлыг сангийн яам сайн зохион байгуулсан. 2019 онд урьдчилгаа төлбөрийн асуудалд чанга байр суурьтай байх болно. Учир нь жил дараалан ийм байдлаар санхүүжилтээ гаргуулах нь тухайн компани чадамжгүй гэдгийг харуулж байна гэсэн үг" гэлээ.
Энэ удаагийн уулзалт хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны тендерт шалгарсан компаниудын удирдлагуудтай салбарын сайд уулзсан анхны уулзалт гэдгээрээ онцлог байлаа.
Эх сурвалж: БСШУСЯ
Сэтгэгдэл бичигдээгүй байна