Хаврын ядаргааг тайлах энгийн зөвөлгөөнүүд

2019/02/26
Хаврын халгай таны ядаргааг арилгана

Халгайн хандыг бүх төрлийн ужиг хууч, биеийн эсэргүүцэл суларсан үед монголчууд өргөн хэрэглэдэг. 
Иймээс та доорхи хоёр аргын нэгийг сонгоорой. Аяга халуун усанд амны том халбагаар халгайн ханд хийж, хэсэг хугацаанд идээшүүлж хөргөөд хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна.

Үүнээс гадна 200 грамм хэмжээтэй халгайн навчийг шил архинд хийж хутгаад сэрүүн газар тавьж хонуулна. Маргааш нь харанхуй газар хадгалж, 8-н хоногийн дараа сайтар зайлсны эцэст шүүж авна. Тэр уусмалаа өглөө өлөн элгэн дээрээ, унтахын өмнө тус тус цайны халбагаар ууна.

500 грамм ийм ундааг 3 долоо хоног хэрэглэхэд хүний бие илт цовоо, эрүүл болдог. Ер нь зүрхний ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, тамир тэнхээг нөхөхөд хаврын шинэ халгай үр дүнтэй болох нь батлагдсан юм.

Хивэг ямар ч эмнээс илүу тустай

Биологийн ухааны доктор Ж.Шагж "Хүн ба амьтны бүдүүн гэдсэнд дулааны үүсэх үзэгдэл” эрин зууны нээлт хийсэн билээ. Элэг цөс, ходоод гэдэсний өвчтэй 1000 гаруй хүнийг хивэгээр хооллоход эмгэг нь бараг 100 хувь засарчээ. Хивэг идсэнээр амин дэм, эрдэс бодис, эссэнциал, кокарбокеилаз зэрэг эм бэлдмэл хэрэглэх шаардлагагүй юм. Хивэг олдоцтой, хямдаараа ямарч хоолноос давуу билээ.

Урт наслах жор

Энэ жороор найруулсан рашааныг хүртсэн хүн өтөл насыг хүртэл эрүүл чийрэг байх юмуу одоогийн өвчнөөс салах нь лавтай юм. 1 кг хушны самрыг ширмэн уутанд нүдэж нунтаглаад 3 л шилэн саванд хийж, дээрээс нь буцалсан халуун ус хийнэ. Нунтагласан самрын дээр 1 см илүү усан бүрхүүл тогтсон байхаар усыг хийнэ.

Савыг хуванцар таглаагаар таглаж харанхуй дулаан газар тавьж 4 хонуулна. 4 хонуулаад дээрээс нь 72%-ийн эмнэлгийн спирт 1 л хийж 24 хоног байлгана. Үүний дараа уг шингэнийг олон давхар маарлиар шүүж 1 кг зөгийн бал хийж сайтар хутгана. Тэгээд савтай зүйлээ дулаан харанхуй газар 4 хоног тавина. Энэ хольцыг бараан өнгийн лонхонд юүлж савлаад хөргөгчинд хадгална. Түүнээс 1 хоолны халбагыг хоолноос 15 минутын өмнө өдөрт 3 удаа ууна. Үүнийг ууж байхад тамхи татах, архи уухыг хатуу цээрлэнэ.

Сонгино эм

1.    Сонгиныг нухан шүүсийг нь самбайнд шингээн хамрын нүх рүү хийж нусгайтлыг эмчилнэ.

2.    Чихээр хатгуулбал сонгины шүүс тусаана.

3.    Чих дүлийрвэл сойгиноор бөглөх сайн. Мөн чих өвдөх, булагтахад архинд сонгино, сармис хийж 7-10 дусаана.

4.    Монгол эмийн жоронд сонгино нойрыг сайжруулах чадалтай гэжээ.
Энэ зорилгоор сонгины үрийг чанаж ууна. Нойр муудаж мэдрэлийн ядаргаа болсон үед сонгинын хандмал, идээшмэл хэрэглэнэ.

5.    Хөлийн эврийг эмчлэхийн тулд сонгины булцууг авч цэвэрлэн шилэн аяганд хийж дээрээс нь цуу нэмнэ. Үүнийг дулаан газарт хонуулна. Хөлийн эвэр дээр өглөө, оройдоо 1 зүсэм сонгино тавьж алчуураар бооно. Эмчилгээг хэдэн өдөр хийнэ. Шөрмөс сунахад сонгино жижиглэн.хэрчээд нүдэж нунтагласан элсэн чихэртэй хольж, даавуунд маш зузаан түрхээд өвдөгний тушаа тавьж бооно. Сонгино шим тэжээл арвин бөгөөд хоол шингээлтийг сайжруулдаг. Мөн сонгинонд нян устгах ургамлын зүйл агуулагддагтул ходоод гэдэсний халдварт өвчинд тустай.

6.    Гэдэсний хялгасан хорхойг туулгахын тулд сонгины 5-6 булцууг тасалгааны халуун бүхий аяга усанд байлгаж шүүгээд бургуй тавина. Сонгино аливаа загасны махны хорыг тайлах чадвартай.

 Урт наслахын бас нэг нууц

    Америк эрдэмтэн ярихдаа: "…Илүү калорийг биедээ авна гэдэг бол хоол боловсруулах эрхтэнүүдээ маш том тэмцэлд хүргэж байгаа юм. Үүний үндэслэн зүрхний цохилт, цусны эргэлт, амьсгалын хэмнэл, энэ бүгдийгээ нэмэгдүүлж элэг бөөрөө хэмээс хэтэрсэн ажил гүйцэтгэхийг тулгадаг.

Хүн өөрийнхөө бүтээл машин механизмын ямарч хэсгийг сольчихдог боловч бурханы бүтээл болох хүний ямарч эрхтнийг тэр бүрий солих боломжгүй. Иймээс та биеийн өндрөөсөө 100-г хасаад үлдсэн нь таны зүй ёсны жин гэдгийг мэдэх болохоор дэндүү хэтрүүлэхгүй байхад санаа тавих эзэн нь та өөрөө. Өдөрт 1500-1800 калори бүтэцтэй хүнс хэрэгцээг хангах ба тослог, чихэрлэг зүйлээс татгалзахыг зөвлөж байна.

 Гэдэсний шөл хүч тамирыг сэргээдэг

     Хавар намрын улиралд хүмүүс бие сэтгэлийн ядаргаанд орж ихээр тамирддаг. Ажлын ачааллаас үл хамаарах ийм ядаргааг тайлах мөн түүнээс сэргийлэх энгийн хялбар арга нь бидний шувтарч хэрэглэх нь бүү хэл хүнсний зүйлээс хасагдсан гэдэс буюу дотор мах юм. Гэтэл гэдэсний шөлийг халуунаар нь уух, халуун шөлөнд орох нь биеийн тамирдлыг сэртээж элдэв өвчнөөс сэргийлж чадахуйц бат бэх цайзыг бий болгодог гэнэ.

 Орой гүйх хэрэгтэй

    Япончууд өглөөний гүйлтийг зүрхний шигдээс болоход нөлөөлдөг гэдгийг тогтоожээ. Өглөөгүүр гүйдэг хүмүүсийн цусны судсуудад бөөгнөрөл үүсэх магадлал орой гүйдэг хүмүүсийнхээс их байдаг гэнэ. Цус бүлэгнэх чанар нь өглөөдөө өдрийг бодвол 6% их, харин оройдоо 25% бага байдаг. Ийм учраас Японы эрдэмтэд оройн цагаар гүйж байхыг зөвлөж байна.

  Явган явбал ухаан сайжирна

    Явган явах нь оюуны хөгжилд онцгой нөлөөтэй болохыг Японы эрдэмтэд нотолжээ. Босоо байдалд байхад хөдөлгөөн, мэдрэмж, ой тогтоолтыг хариуцсан тархины эд эсүүд илүү хагждөг болохыг 2 жил судалсны үндсэн дээр олж тогтоосон Японы эрдэмтэд аль болох явган явахыг санал болгож байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна