ЦЕГ: "Гэрээслэлийг хураан авч Шүүх шинжилгээнд өгсөн"

2019/02/28
Энэ сарын 22-23-нд шилжих шөнө  Хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан эмэгтэй Б нас барсан хэргийн талаар 
ЦЕГ-ын холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд  сошиал орчин болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаач гадны нөлөөтэй нас барсан гэх мэдээлэл их гарч байна. Хэргийн газраас хяналтын камерийн бичлэгийг хураан авч, шүүх шижилгээний шинжээч  ажиллаж байна. Мөн ажлын хэсэг томилогдон ажиллаж хэргийг бүх талаас нь тодруулахаар ажиллаж байна гэдгээ хэлсэн юм.

 2019 оны хоёрдугаар сарын 24-ний 00:15 минутад цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р хаалттай хорих ангид баривчлагдсан байсан 68 настай эмэгтэй Л.Бямбаа нас барсан талаар дуудлагыг хүлээн авчээ.

Уг хэрэгт ЦЕГ-ын МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарсан, шалгалтын ажиллагаа үргэлжилж, Баянгол дүүргийн прокурорын газар хяналт тавин ажиллаж байгаа аж.

Мөн уг хэрэгт АТГ-ын эрх бүхий албан тушаалтнаас хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн, хариуцлага алдсан гэх асуудлыг шалгаж байгаа гэв.

Өнөөдрийн мэдээллээр прокурорын байгууллагаас зөвшөөрөгдсөн хэмжээнд товч мэдээлэл өгч байгаагаа албаныхан онцоллоо.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултанд товч мэдээлэл өгөв.

- Хэргийн газраас гэрээслэл олдсон гэдэг мэдээлэл яваад байгаа?

-. Гэрээслэлийг хураан авч Шүүх шинжилгээнд өгсөн.

Үхлийн шалтгаан болон хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд мөрийн баримтууд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон ч дүгнэлт гараагүй байна.

-Талийгаачийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байсан гэсэн. АТГ-ын ажилтныг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юу?

-Энэ хэрэгт АТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудаас хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн, мөн ШШГЕГ-ын алба хаагчид хариуцлага алдсан зэрэг зүйлийг шалгаж байгаа.

-Ар гэрийнхэнтэй нь уулзуулаагүй, гадгаш авч гарсан гээд байгаа?

-Хэрэгт эд мөрийн баримтаар хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлаж авсан. Камерийн бичлэгэнд үзлэг хяналт хийгээд явж байгаа.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна