461 дүгээр хорих ангийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2019/02/28
Цагдан хорих 461 дүгээр ангид иргэн Б амь насаа алдсан хэргийн талаар ШШГЕГ-аас  мэдээлэл өглөө.

ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр "Цагдан хорих 461 дүгээр ангид АТГ-аас саатуулагдаж шалгагдаж байсан иргэн Б амь нас нь хохирсон харамсалтай явдал болсон. Үүнд ШШГЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж дотоод хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэн шалгалтын ажил өчигдөр дуусан өнөөдөр Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар уг шалгалтын дүнг хэлэлцэн тодорхой шийдвэрүүдийг гаргасан.

Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид буюу давхрын харуул хамгаалалтын ажилтан, дүрс бичлэгийн албан хаагчид ажлын байранд хариуцлагагүй хандан сонор сэрэмж, хяналтаа сулруулсан нь тогтоогдсон.Хорих 461 дүгээр анги бол маш том анги. Улсын хэмжээнд гэмт хэргийн улмаас цагдан хоригдож байгаа бүх хүмүүс болон хорих ялаар шийтгэгдсэн хүмүүс хоригддог. 1-2 давхар нь бусад хорих газартай тэнцэх хэмжээний хүнтэй, ачаалал ихтэй байдаг газар.

Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан хүмүүст хариуцлага тооцсон. 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын холбогдох ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гарсан" гэв.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна