Шуурхай: Нурангид дарагдсан иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж байна

2019/02/28
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Эко Алтан Заамар" ХХК-ийн уурхайд ноцтой осол гарчээ.

 Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр 17.00 цагийн үед тус уурхайд хөрсний нуранги үүссэн бөгөөд уг нурангид нийт зургаан ажилтан өртөж, холбогдох албаныхан аврах ажлыг шуурхай зохион байгуулж эхний ээлжинд хоёр ажилтныг аварч тус сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Одоогоор тэдний биеийн байдал хэвийн байгаа аж.
 
Нөхцөл байдалтай холбогдуулан 19.00 цагийн үед Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас 8 нийт 20 аврагчийг тус уурхайд ажилуулахаар аваачаад байна. 

Мөн уурхайн нэг экскаватор, бульдозер тус хөрсний нурангид дарагдаад байгаа бөгөөд тус техникүүдийн кабинд байгаа операторууд юм байна. 

Энэхүү осол нь урьд шөнө Төв аймгийн Заамар сумын нутаг, Хайлааст багийн орчимд 23:00 цагийн үед 4.6 магнитуудын хүчтэй газар хөдөлсөн явдалтай холбоотой бөгөөд энэ газар хөдлөлт нь хөрс нурах, гулсалт үүсэх нөхцлийг бүрдүүлсэн гэж гэж байгаа ч албаны хүн харин өөр тайлбар хэлж буй юм.

Мөн тус уурхайн зэргэлдээх ажиллаж эхлээгүй хоёр ч уурхайд ийм нуранги үүсээд байгаа аж.

Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна