3 сарын 1: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

2019/03/01
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

2019 оны 03 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 1-6 дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 3-5 хэм дулаан байна


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна