“Хануй филм” НСТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг зохион байгуулахаар болсон. Наадмын хүрээнд нийт 16 уран бүтээлч ирэхээр болоод байгаа юм. Анхдугаар наадмын хүрээнд кино зохиолч, найруулагч, зураглаач, жүжигчин, кино урлагийн эрхзүйн мэргэжилтэн зэрэг холливудын олон уран бүтээлч, кино урлагийн төлөөлөгчид ирэхээр болжээ.
Зочдоос онцгойлон дурдвал,
"Мулан" /Mulan/, "Галзуу баян азиуд" /Grazy Rich Asians/, "Нарниа" /Narnia/ зэрэг олон киноны продьюсерээр ажиллаж байсан Тим Коддингтон,
Кино бүтээхтэй холбоотой олон чиглэлээс Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нь кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, чухал ач холбогдол бүхий арга хэмжээ юм. “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам ирэх тавдугаар сарын 1-7-ны хооронд Улаанбаатар хотноо 7 хоног үргэлжилнэ..
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна