Перугийн ерөнхийлөгч асан Алан Гарсиа байцаалтаас ''зугтаж'' амиа хорлов

2019/04/18
Авилга хээл хахуулийн хэргээр шалгагдаж байсан Перугийн ерөнхийлөгч асан Алан Гарсиаг цагдаа нар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр баривчлахаар ирэх үед тэрээр өөрийн толгойруугаа буудаж амиа хорлосон байна. 69 настай Алан мөнгө угаасан хэргээр мэдүүлэг өгөх байсан боловч ийнхүү байцаалтаас зугтаж өөрийгөө буудлаа. Түүнийг нэн даруй Лима дахь Кашимиро Улло эмнэлэгт хүргэсэн боловч харамсалтай нь үхлийн шарх авсан тул нас нөгчжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна