Инстаграмдаа бараа сурталчилж, тэр бүтээгдхүүнтэйгээ хамт авахуулсан ганц зураг оруулаад л 125,000-300,000 ам.доллар олдог гэх загвар өмсөгч Жижи Хадид өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд 24 насныхаа төрсөн өдрийг Нью Йорк хотод даруу төлөв тэмдэглэжээ. Тэрбээр төрсөн өдрийнхөө үдэшлэгт жийнсэн өмд, жийнсэн хүрэм, богино цагаан футболка, арьсан гутал өмсөж ёстой л залуу хүний имидж бүрдүүлжээ. Жижигийн үдэшлэгт ирсэн урлаг соёлын оддоос дурдвал: дуучин Тейлор Свифт, илүүдэл жинтэй загвар өмсөгч Ашли Грам, загвар зохион бүтээгч Марк Жейкобс, мөн Жижигийн хамгийн сайн найз загвар өмсөгч Кендалл Женнер, Жижигийн дүү загвар өмсөгч Белла Хадид хүрэлцэн ирсэн байна. Харин түүний 4жил үерхсэн найз залуу, дуучин Зейн Малик ирээгүй байлаа.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна