Шри Ланкад дахин бөмбөг дэлбэрлээ

2019/04/25
Шри Ланк улсад дахин бөмбөг тэсэрсэн тухай орон нутгийн цагдаагийн байгуулагын мэдээлэлд тулгуурлан News 1st телевиз мэдээллээ. Нийслэл Коломбо хотоос 40 км-ийн зайд орших Пугода дүүрэгт болсон уг дэлбэрэлтэд золоор хүн өртөөгүй байна.

Өнгөрсөн ням гарагт Шри Ланкийн найман газарт бөмбөг дэлбэрч 359 хүн амиа алдаж, 520 гаруй хүн гэмтэж шархдаад байгаа юм.Христийн шашны Улаан өндөгний баярын үеэр болсон цувралын халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэл хүлээгээд байгаа.Хэрэг явдалтай холбогдуулан тус улсад онцгой байдал зарлаж, 100 гаруй хүнийг баривчлан саатуулаад байна.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна