Индонез улс замын түгжрэлээс ''зугтаж'' нийслэлээ Жакартаас шилжүүлнэ

2019/04/30
Индонезийн эрх баригчид нийслэлээ Жакартаас шилжүүлэхээр болжээ. Авто замын түгжрэл маш ихтэйгээс гадна газар руу хурдацтай сууж байгаа зэргээс үндэслэн ийм шийдвэр гаргасан байна. Нийслэлээ нүүлгэх тухай түүхэн шийдвэрийг тус улсын Төлөвлөлтийн сайд Бамбанг Броджонегоро зарласан байна. Тэрээр мэдээлэлдээ нийслэл нүүлгэх санаачилга Ерөнхийлөгч Жоко Видодогийнх болохыг онцлон тэмдэглэж байсан аж.

Нийслэлийг хааш шилжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Индонезийн төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаагаас үзвэл Борнео арлын Палангкарайя хот боломжит хувилбар бололтой.  

Жакарта хот нь авто замын түгжрэл хамгийн ихтэй хотын нэг. Түгжрэлээс болж нэг жилд улсад 6.8 тэрбум ам.долларын хохирол учирдаг гээн судалгаа байдаг.

Үүнээс гадна хөрсний суулт ихтэй бөгөөд 2050 он гэхэд газар доор орж алга болно гэсэн судалгаа байдаг юм байна. Жакарта хот 13 голын сав газар дээр баригдсан бөгөөд сүүлийн 15 жилд газрын гүн рүү 2.5 метр суусан юм байна. Цаашид жил бүр 15 см-ээр сууна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд нь гаргажээ.   


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна