Венесуэл улс 10 мянгат, 20 мянгат, 50 мянгат гэсэн гурван төрлийн шинэ мөнгөн дэвсгэрт гаргахаар болсныг энэ улсын Төв банкнаас зарлалаа. Шинэ мөнгөн дэвсгэрт эргэлтэд аажмаар нэвтэрч, одоогийн мөнгөн дэвсгэртүүд дээр нэмэгдэж гүйлгээнд гарах юм байна.
Венесуэл улс өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд мөнгөн дэвсгэртээсээ таван тэгийг хассан шинэ мөнгөн дэвсгэрт гаргасан. Мөн үндэсний крипто валют болох нефтийн үнэтэй тэнцүү петрог гаргасан юм.
Үүний үр дүнд энэ сарын 12-ныг хүртэл Венесуэлийн хамгийн том мөнгөн дэвсгэрт нь 500 боливар болж байлаа. Гэхдээ энд албан ёсоор нэг ам.доллар 6000 боливартай тэнцэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна