Өнгөрсөн ням гарагт Хонгконгд болсон цуглааны үеэр жагсагчид болон энгийн иргэд рүү Хятадын триад буюу дээрмийн бүлэглэлийнхэн дайрсан нь ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа билээ.
Тэр дундаа тухайн үед Хонконгийн цагдаа нар иргэдийг дээрэмчдээс хамгаалаагүй нь өдгөө ихээхэн шүүмжлэл дагуулж байна.
Бичлэгт үлдсэнээр галт тэрэгний буудал дээр байсан жагсагчид болон энгийн иргэд руу гольфын цохиураар зэвсэглэсэн, цагаан цамцтай бүлэглэл дайрсан аж. Энэ үеэр 45 хүн гэмтэн эмнэлэгт хүргэгджээ.
Энэ талаар цагдаагийн дарга Стефен Чо халдсан этгээдүүдийг олохын төлөө бүх хүчээ дайчлах болно хэмээн мэдэгдсэн ч тэдний ард Бээжингийн удирдлагууд байна уу гэсэн хардлагыг олон нийтийн дунд дагуулаад байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна