Трамп Путинтэй утсаар ярьж, ойн түймрийг унтраахад тусламж санал болгожээ

2019/08/01

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Сибирьт дэгдэж буй ойн түймэртэй тэмцэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхийг санал болгожээ. 

Дэмжлэг, тусламж үзүүлэх талаар санал тавьж, анхаарал хандуулсанд нь Д.Трампт ОХУ-ын Төрийн тэргүүн чин сэтгэлийн талархал илэрхийлж, Оросын тал энэ боломжийг шаардлагатай тохиолдолд ашиглана гэдгийг цохон тэмдэглэжээ.

Оросын Байгаль орчны сайд Дмитрий Кобылкин ойн түймрийн гол шалтгаан хуурай цаг агаар, мөн аянга цахилгаанаас үүдэлтэй гэж мэдэгдээд буй. Өчигдрийн байдлаар тус улсын Сибирь болон Алс Дорнодын бүс нутагт 2.8 сая га ой түймэрт өртөөд байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна