Трампын дэмжигчдийн хэрэглэж байсан Parler нийгмийн сүлжээний өгөгдлийг Амазон компани хадгалахаас татгалзсаны дараа уг сүлжээ долоо хоногийн хугацаатай хаагдсан байна.
Тодруулбал, Амазон компани АНУ-ын Номхон далайн эргийн цагаар ням гарагийн 23:59 цагаас эхлэн Parler-т үзүүлж байсан өгөгдөл хадгалах үйлчилгээгээ зогсоожээ.
Хэрвээ Parler энэ хугацаанд өөр үүлэн багтаамж олж чадахгүй бол сайт болон аппликейшнд нь нэвтрэх боломжгүй болох юм. Тус компани Parler сүлжээнд хүчирхийлэлд турхирсан 98 бичвэр илрүүлсэн талаар анхааруулж байжээ.
Өмнө нь ийм шалтгаанаар Parler-ийг Google компани аппликейшний дэлгүүрээсээ устгасан юм. Түүний дараа Apple компани анхааруулга өгснөөс 24 цагийн дараа шаардлагыг биелүүлээгүй тул мөн л Parler-ийг аппстороос устгажээ.
Parler сүлжээ нь 2018 онд үүссэн ч өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хүмүүс илүүтэй мэддэг болжээ. Уг сүлжээг Трампыг дэмжигчид идэвхтэй хэрэглэж, сонгуулийн луйврын талаар хэлэлцэж ирсэн байна.
Эх сурвалж: ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна