​ Өнөөдөр 35 компанийн 808 сая төгрөгийн хувьцаа арилжаалагджээ

2021/01/07

Нэгдүгээр сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 808,610,503.04 төгрөгийн үнийн дүн бүхий 1,657,359 ширхэг хувьцаа арилжаалагджээ.

Үүнээс 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

"Монгол алт" ХК (ERS +14.95%) болон "Хай би ойл" ХК (HBO +9.05%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" ХК (HML -15.00%) болон "Шарын гол" ХК (SHG -15.00%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байсан аж.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 15,963 ширхэг нэгж эрхийг нийт 1,718,713 төгрөгөөр арилжсан байна.  

ТOP-20 индекс 0.2 хувиар өсөж, 19063.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  3,010,269,983,540.92 төгрөг боллоо гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Эх сурвалж: МХБ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна