СУРВАЛЖЛАГА: Хөл хорионы үеийн "Нийслэл хот"


2020 оны 11-р сарын 10-ны өдөр Монгол Улсад дотоодод халдвар илэрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Улмаар 11-р сарын 12-ны өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.

Энэ нь манай улсын хувьд анхны тохиолдол. 12-р сарын 1-ний хүртэл зарласан хатуу хөл хорио нөхцөл байдалтай холбоотойгоор дахин сунгагдаж, бүтэн сарын хугацаанд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс сулруулж байна.

Хөл хорио тогтоосон эхний 14 хоногт нийслэл эл хуль байв. Зөвшөөрөгдсөн 13 салбараас бусад бүх үйл ажиллагаа зогсож, хүн амын тал нь оршин суудаг хөл хөдөлгөөн ихтэй нийслэл хот аниргүйд хүрсэн юм.
Өнгөрсөн сарын хугацаанд, хөл хорио тогтоосон үед нийслэл хот ямар байсныг уг суровалжлагаар хүргэж байна. 

                                                           Дэлхийн жишиг Монголд

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2020 оны 03 сарын 12-ны өдөр цар тахал хэмээн тодорхойлсон COVID-19 нь Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4-р зүйлд заасны дагуу “аюулт үзэгдэл” буюу “гамшиг” гэсэн ойлголтод хамаардаг. 

Харин гамшгийн үеийн бэлэн байдал гэдэг нь гамшиг, аюулын сөрөг үр дагаврыг урьдчилан тооцож, хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа нэгдмэл удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын цогц арга хэмжээг хэлнэ.

Манай улсын хувьд тухайн гамшгийн онцлог, хор аюулын нөхцлөөс шалтгаалан бэлэн байдлыг “өдөр тутмын бэлэн байдал”, “өндөржүүлсэн бэлэн байдал”, “бүх нийтийн бэлэн байдал” гэсэн 3 зэрэгт ангилан, гамшгаас хамгаалах дэглэм тогтоодог.

Тэгвэл Улаанбаатар хот хатуу хөл хорионы дэглэмийг нэг шат бууруулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Ингэснээр иргэд хувийн унаагаар болон нийтийн тээврийн хэрэгслээр  чөлөөтэй зорчих эрхтэй болсон. Эрүүл мэндийн байгууллагаас хүн хоорондын зайг 1,5-2 метр байх ёстойг анхааруулж байгаа ч, эл анхааруулга нийтийн тээврээр зорчих иргэдэд хэр нөлөөлж байна вэ гэдэг нь их эргэлзээтэй.

Өглөө болон орой, ажил эхлэх, тарах үеэр нийтийн тээврийн ачаалал эрс нэмэгддэг. Нийтийн тээвэрт халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байна уу гэвэл үгүй. 

1,5-2 метр зай барих нь битгий хэл, нэг нэгнийхээ өвөр дээр суух нь холгүй зүйл болно. Нэг талаас иргэдийн ухамсрын асуудал ч, нөгөө талаас нийтийн тээврийн хүрэлцээний асуудал яалтчгүй хөндөгдөх сэдэв болж байгаа юм. 


Хөл хорионы үед Нийслэлийн хэмжээнд 8,000 гаруй цагдаа, 2,445 олон нийтийн цагдаа, 1,992 эргүүлийн ажилтан болон нэмэлтээр 3,824 хүн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг өндөржүүлсэн бэлэн байдлын  үед хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамж болон  12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийн үйлчлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгааг тэрээр албан ёсоор мэдэгдлээ. 

Харин гэр бүлийн хэмжээнд ууланд алхах, цэвэр агаарт гарахыг зөвшөөрөх бөгөөд ингэхдээ иргэд олноороо цуглахгүй, хоорондоо ойр явахгүй, орчныг бохирдуулахгүй, хог, нус шүлсээ ил задгай хаяхыг хориглох аж. Халдвар тархалт улс орнуудад буурахгүй байгаа бөгөөд Азийн орнуудад дахин дэгдэх өндөр эрсдэлтэй тул Монгол Улс хоёр дахь давлагаанд бэлэн байх үүднээс өмнөх арга хэмжээг ийнхүү үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Коронавирусийн халдварын тархалт эрчимтэй тархаж байгаа энэ үед Монгол Улсад тус вирус нь дотооддоо гараагүй гээд назгайрч болохгүй, эрүүл мэндийн байгууллагын гаргаж буй зөвлөгөөг хатуу чанд мөрдөх ёстой.

Улаанбаатар хотын иргэд оршин суугчдын эрүүл мэнд, амь нас аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг ойлгож хамтарч ажиллахыг хүсэж байна. Цаг агаар дулаарч, орчны бохирдол нэмэгдэхээс гадна зэрлэг ан амьтан, нүүдлийн шувуудаар дамжин халдвар гарах эрсдэлтэй тул хүүхдүүдээ гадуур явуулахгүй, анхаарал сэрэмжээ сулруулахгүй байх шаардлагатай” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна