Ж.Бат-Эрдэнэ: Д.Амарбаясгалан Я.Содбаатар нар уулзаж УЗ, бүлгийн хурлыг түр хойшлуулсан

Х.Есү
2 цаг 42 минутын өмнө

МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Өчигдөр намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар хоорондоо уулзсан. Энэ уулзалтаас удирдах зөвлөл болон бүлгийн хурдлыг түр хугацаагаар хойшлуулъя гэдэг зүйлийг ярьсан. 

МАН-ын бүлэг ганц л даргатай. Тамгатай албан ёсны дарга нь би. Өнөөдрийн байдлаар тамга тэмдэгээ авсан намын дарга бол Д.Амарбаясгалан. Тиймээс намын даргын ажлаа хийж байгаа. 

Нарийн бичгийн дарга болон намын дарга нар мэдээж зүгээр суугаагүй байх, тодорхой хэмжээнд уулзаж бодлого шийдвэрээ ярилцаж байгаа. 

Манай бүлгийн гишүүд хуралдсан гэхдээ энэ албажаагүй шийдвэр. Ерөнхийлөгчийн хориг өөрөө хугацаатай. Дараа долоо хоногт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, тов дараалалд оруулна. Цаг хугацаандаа хэлэлцэнэ. Харин Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэсэн. Үндсэн хуулийн цэц өөрийн тайлбараа гаргах байх" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна