УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгсөн талаар бид өмнө мэдээлсэн.
Ингэхдээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б. Энхбаярыг шүүхэд өгч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Тэгвэл энэ сарын 10-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Амарбаясгалангийн нэхэмжлэлтэй, Б.Энхбаярт холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, мэдээллийг тараасан хэлбэрээр няцааж, залруулга хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.86.12
...БАТАЛСАН ҮНЭМЛЭХ ДИПЛОМГҮЙ СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ ХУУЛЬЧ НЭР ЗЭЭЛДЭГЧ ЧИНЬ ХАРИН ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧ.. .ИРНЭДИХУВ
Хариулах