УИХ-ын гишүүн Ж.Батжаргал өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "ТББХ-н дээр их хурлын гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах хүсэлт гаргаад тэр нь хэлэлцэгдээд огцруулахыг дэмжихгүй гэдэг санал хураалтын үр дүн гарсан. Гэтэл хурал даргалах гэж байгаа хүн маань ТББХ-ны саналаар санал хураалт явуулна гэж ярьсан.
2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Засгийн газрын тогтвортой ажиллагааг хангах үүднээс Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нарийн процессолж заасан. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулахаар албан ёсоор хүсэлтээ гаргаад их хуралд ирүүлбэл их хурал гурав хоногийн дараа хэлэлцээд 10 хоногт багтаан шийдвэрлэнэ гээд заачихсан.
Тиймээс дэгээ зөрчихөө больчихвол бид чуулганд ороход бэлэн байна. Үндсэн хуулийн бус томьёоллоор санал хураах гээд байгаагаа засах ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна