П.Наранбаяр: Багш нарын цалинг нэмэх нь туйлын зөв. Гэхдээ бид үнэнийг л хэлэх ёстой

Х.Есү
2025/10/17

Боловсролын сайд П.Наранбаяраас багш нарын ажил хаялт, цалин нэмэгдүүлэх асуудлаар тодрууллаа. 


Тэрбээр "Багш нарын шударга тэмцлийг дэмжиж байгаа. Цалин нэмэх асуудлыг Засгийн газрын сүүлийн хуралдаанаар багш нарын үндсэн цалинг ирэх оноос 20 хувиар нэмэх боломж гаргаж ирсэн. 

Үүнийг УИХ шийднэ. Багш нарын шаардаад байгаа үндсэн цалинг 3.5 сая болгоход хүнд байгаа. 3.3 их наяд төгрөг шууд шаардлагатай.

 Гэтэл Монгол Улсын төсвийн урсгал зардал 17 их наяд байгаа. Зөвхөн 20 хувь нэмэхэд 509.9 тэрбум төгрөг хэрэгтэй болж байгаа. Энэ эх үүсвэрийг Засгийн газар явуулах ёстой байсан үйл ажиллагаагаа зогсоогоод нэмнэ гэсэн үг.

 Боловсролд зориулж байгаа төсвийг нэмэх нь туйлын зөв. Энэ дээр хэн ч маргахгүй. Бид үнэнийг л хэлэх ёстой. Багш нар маань ойлгох хэрэгтэй. Сургууль цэцэрлэгт явж байгаа хүүхдүүддээ хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх талаас нь харж үзээсэй гэж уриалж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.204
    2025/10/17

    2 Нүүртэй ,,,,,пязда,

    Хариулах
  • 66.181.187.252
    2025/10/17

    Зөв юм бол багш нартайгаа хамт тэмц

    Хариулах