Э.Ган-Эрдэн​ийн эмээ: Миний хүү талийгаачийг аврах гэж ноцолдож, сөгдөн гуйсан байсан

Zuv.mn
2 цаг 40 минутын өмнө

16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэрэг прокурорт буцсан. Талийгаач охины ээжийн дэлгэсэн зурагт Э.Ган-Эрдэнэ болон Э.Номин-Эрдэнэ гэх хоёр иргэний зураг байгаа бөгөөд тэднийг хүн амины хэрэгт хохирогчоор тогтоох гэж байсныг шүүгч эсэргүүцэн хэргийг дахин шалгахаар болсон юм. 

Э.Ган-Эрдэнийн эмээ цахим орчинд 16 настай талийгаач охины ээжид хандан ийнхүү бичжээ. 

Э.Ган-Эрдэнийн эмээ: "Орчлон ертөнцийн оюун ухаангүй амьтад хүртэл үр төлөө хамгаалдаг атал, өндөр настай би зээ хүүгээ хамгаалахын тулд хэргийн материалаас задарсан зургууд дээр хариулт болгож бичиж байна. Уг хэргийг өөрийнхөөрөө тайлбарлаж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл зарлаж гэмгүй хүнийг гэмтэн алуурчин мэтээр харуулж байгаа сайт, сэтгүүлч хэсэг бүлэг хүмүүсийг бодит байдлыг зөв ойлгоосой гэж бодож байна.

Миний хүү талийгаачийн амийг аврах гэж их хичээж ноцолдож, эцэст нь зэвсэг барьсан хүний өмнө өөрөө амь насаа алдах хэмжээнд хүрч сөгдөн гуйж охиныг битгий хороогооч гэж уйлж байсан гэдэг. Энэ бүхнийг харсан амьд гэрч байдаг. Хэрэгтэн нь миний хүүг айлган сүрдүүлж, дарамтлан, хэлсэн бүхнийг хийхийг шаардсан. Олон нийтийн анхаарлыг татах зорилгоор нийтэлсэн зураг, дүрс нь хэрэгтэн өөрөө камераар бичсэн бөгөөд өөрийн хийсэн аллагаа бусдад хүлээлгэхийн тулд хэлсэн, шаардсан бүхнийг хийхгүй бол хүүг минь болон ар гэр бүгдийг нь дуусгана гэх зэргээр айлгаж, хүүд минь өөрийн цаг болон гутлаа өмсүүлж, аяга бариулж, “цогцсыг" чемоданд хий, би алсан гэж хэл, гэх мэтээр сүрдүүлж бичлэг хийсэн байдаг.

Ингэж сүрдүүлгэд өртөж, тийм дүрс хийлгэн байж өөрийнх нь үгээр мэт дүр эсгэж итгүүлсний үндсэн дээр сиймхийг ашиглан утас болон камерыг авч өрөөний цонхоор гарч цагдаад мэдэгдэж, бүрэлдэхүүн авч очиж үйлдэл дээр нь баривчлуулан дараа дараагийн гарч болзошгүй аллагыг таслан зогсоосон юм шүү. Хуулийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын хүрээнд хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх боломжгүй байгаагийн зэрэгцээ энэ их худал гүтгэлэг доромжлолыг маш их тэвчлээ.

Би олон хүүхэд төрүүлж өсгөсөн 20 гаруй ач зээтэй. Миний хүүхдүүд хүн алах нь битгий хэл хүний хамраас цус гаргаж ч үзээгүй, баар цэнгээний газар хэсэж, мансуурч явдаг нэг ч хүүхэд байхгүй ээ. Миний зээ хүү эцэг, эх, эмээ, өвөөгийн хайранд хүмүүжиж бага балчир байхаасаа хичээл ном, урлаг спортод шамдан суралцаж, олон олон олимпиад уралдаанд тэргүүлэн, багш сурган хүмүүжүүлэгч, найз нөхдийн дунд нэр хүндтэй, эелдэг зөөлөн хөгжилтэй зантай сайн хүү минь юм шүү.

Энэ амьдралд 2 идэхгүй хоосон хонохгүй ажил хөдөлмөр эрхэлж хэзээд зөв үйлсэд тэмүүлэн амьдарч яваа жирийн л нэгэн гэр бүл юм. Эцэст нь хэлэхэд насанд хүрээгүй охид хүүхдүүд ийм хэргийн золиос болж байгаа нь эцэг эхийн хараа хяналтгүй, буруу хүмүүжилтэй шууд холбоотой гэж би бодож явдаг юм" гэжээ. 

No description available.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.150
    12 минутын өмнө

    Яргачин алуурчинг бас өмөөрөөд байнаа энэ эмээ нь ичдэггүй юм байхдаа өөрөө адилхан эмэгтэй хүн эх хүн байж хатуу сэтгэлтэй хэрцгий юм бэ

    Хариулах
  • 202.179.24.233
    10 минутын өмнө

    Хүмүүжилтэй юм бол үхсэнээ хийж алуурчинтай цуг байж байдгийн хичээлээ хийгээд гэртээ байж байхгүй яасан худдюалаа шаахын чавганц

    Хариулах