Хөвсгөлд төөрч амиа алдсан хүүг харангадаж нас барсан гэх дүгнэлт гарчээ

Х.Есү
2 цаг 57 минутын өмнө

Өнгөрсөн есдүгээр сард Хөвсгөл аймгийн Тариалан суманд хоёр настай хүү алга болж, ес хоног эрэн хайсны эцэст нас барсан байдалтай олсон байдаг. 

Тэгвэл шүүх эмнэлгээс хүүг гадны нөлөөгүй харангадаж нас барсан гэх дүгнэлт гаргажээ. 

Цагдаагийн байгууллагын өгч байсан мэдээллээр хүүгийн цогцос анх алга болсон газраас 3-4км зайд байсан ба бүрэн бүтэн байсан гэх мэдээллийг өгөөд байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна