-Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Байнгын хороон дээр Г.Занданшатарыг огцруулахыг эсэргүүцсэн санал өгсний учир-
Төрийн байгуулалтын хороонд дээр Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэхэд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын 19 гишүүн татгалзсан билээ.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэж санал өгсөн.
Тэгвэл энэ нь санал хураалт явуулах томъёолол дээр тоглолт хийх арга байсан байж магадгүй аж.
Тодруулбал, ТББХ Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй гэж шийдсэнээрээ Чуулган дээр "Огцруулахыг нь дэмжээгүйг та дэмжих үү" гэж санал хураана. Санал хураалтыг ингэж явуулахад “Дэмжихгүй” гэсэн үр дүн гарах магадал өндөр байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, ирцэндээ орсон гишүүд кнопоо дараагүй тохиолдолд татгалзсанд тооцогддог байдлыг өөрийн талд ашигтай байлгахаар тооцсон аж.
БХЯ-ны сайд Д.Батлут, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нар Чуулганы танхимд орж ирсэн ч ирцэндээ ороогүй нь тэр аж.
Нөхцөл байдал ийм болсон тул Г.Занданшатарын талынхан сандарч, УИХ-ын Чуулганд одоо болтол орж ирэхгүй байгаа ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.191
Бүүр хулгайч шинжтэй. Арга мухардсаных биз.
Хариулах103.212.162.62
Бүгдээрээ МАНАН бүлэглэлийн засгийн газар зайлж л байвал хэд хэдээр нь зайлуулсаар л байя. Ядаж амьдралд зугаатай!!!
Хариулах202.126.91.100
Оюунэрдэнэ бузар хүн хог
Хариулах