Өчигдөр шөнө Сонгинохайрхан дүүрэгт их хэмжээний гал гарч, иргэний автомашины сэлбэг худалдаалдаг обьект бүрэн шатжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 00:43 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний 10, 26, 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Ц-ын эзэмшлийн автомашины сэлбэг хэрэгслийн худалдаа, үйлчилгээ явуулдаг 20х8 метрийн хэмжээтэй 2 давхар блокон объект, 10х8 метрийн хэмжээтэй сэндвичэн агуулах бүрэн шатаж байсныг 01.42 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна