Б.Жавхлан: Одоогийн төсвөөр багш нарын цалин 25 хувь нэмэх ямар ч боломжгүй. 700 тэрбум шаардлагатай

С.Гандэлгэр
3 цаг 26 минутын өмнө

Сангийн сайд Б.Жавхлан төсвийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өргөн барьсан төсвийг УИХ хэлэлцмээр байна. Өдийд 3 дахь хэлэлцүүлэх явж байх ёстой ч хоёр дахь хэлэлцүүлгээ хийгээгүй явж байна. Болохгүй юм байвал ажлын хэсгээ байгуулаад засаж янзлаад явах ёстой. Энэ жилийн төсөвтэй 45 хоног танилцлаа. Төсөвгүй 2026 руу орох эрсдэл тулчихаад байна. Энэ долоо хоногийн хуваарьт төсвийн асуудлыг тавьсан байна. Одоо хэлэлцдэг л байгаа даа гэж түгшиж сууна. Энэ долоо хоногт хоёрдугаар хэлэлцүүлгийг заавал хийх ёстой. Хийхгүй бол төсөв хугацаандаа батлагдахгүй. Нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ шүү дээ. Итгэл алдарч байна. 

Нэгэнт өргөн баригдсан төсөв дээр багш нарын цалин 25 хувь нэмэх ямар ч боломжгүй. Боловсролын салбарын цалин гурван их наяд давдаг. 25 хувь нь гэхээр 700 гаруй тэрбум төгрөг. Хэрвээ төсвийг буцаа, алдагдалгүй болго гэвэл бүр ч боломжгүй болно. Эдийн засгийн өсөлтөө алдаж, хувийн хэвшлийг төсвөөр дэмжих гэх мэт бодлогын арга хэмжээ байхгүй болно" гэлээ.  



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 37.76.33.178
    45 минутын өмнө

    Зөвхөн УИХ-ын гишүүдийн цай кофе гадаад дотоод томилолтын зардалд 3,2 их наяд төсөвлөчихөөд яагаад багш эмч нарын цалин нэмэх болхоор 700 хан тэрбум гардаггүй билээ.

    Хариулах
  • 103.229.121.222
    26 минутын өмнө

    НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАРААСАА АВАА. ӨӨРӨӨ Ч ГЭСЭН ХУЛГАЙЛСАН ЗҮЙЛ БАЙВАЛ БУЦААЖ ӨГ ЮУГ ХЭВ

    Хариулах
  • 202.9.41.109
    29 минутын өмнө

    Энэ Жавхлан гэдэг нөхөр ард түмэнд мөнгө өгнө гэхээр л дандаа байхгүй боломжгүй гэдэг. Болгоё, хийе, өгье гэвэл бүх л боломж-нөөц бололцоог судлах ёстой.

    Хариулах