Байрны гадна явж байсан 8 настай хүүхдийн цээжин тус газарт зүсэж, зугтаасан хэрэг гарчээ.
Тодруулбал, нэр бүхий хотхоны гадна бага насны хүүхдийг хутгалсан байна гэх дуудлага мэдээлэл энэ оны 10 дугаар сарын 9-ны өдрийн 11 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгахад нэр бүхий иргэн нь бага насны хүүхдийн баруун хөхний доод хэсэгт нэг удаа зүсэж зугтаасан байна. Цагдаагийн байгууллагаас тус этгээдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Эд мөрийн баримтаар бор өнгийн иштэй 32 см-ийн урттай хутгыг хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.59
Одоо байрны гадаа нялх үрс минь зүгээр явж ч бодохоо байлаа төр засаг хууль цагдаа гэж байна уу араатнаас дор яргачин алуурчдад маш хатуу арга хэмжээ аваач
Хариулах