МАН-ын бүлэг: Цалин тэтгэвэр нэмэхийн тулд хамгийн багадаа 810 тэрбум төгрөг шаардлагатай

Х.Есү
3 цаг 46 минутын өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Х.Ганхуяг: "Цалин тэтгэвэр нэмэхийн тулд хамгийн багадаа 810 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Ерөнхийлөгч болон бүх сайд нарын урсгал зардлаас 10 хувийг хасаж, цалин тэтгэвэр рүү шилжүүлэх санал гаргана.

Нэгдүгээрт бид багш эмч нарын цалинг өсгөх асуудлыг шийднэ. Мөн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэх асуудлыг шийдэхийн төлөө ажиллана" 

Б.Жавхлан: "Төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлаас 10 хувь танахад 810 гаруй тэрбум төгрөг гарах болов уу гэсэн суурь тооцоолол байна. Зээлжих зэрэглэлийн гурван том агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг буюу гадаад өрийнхөө менежментийг хэрхэн хийж байгаа вэ гэдэг дээр үнэлгээ өгсөн. 

Гурван долоо хоногийн өмнө B+ буюу өнгөрсөн жилийнхээ үнэлгээг хэвээр нь хадгалсан. Энэ бол маш сайн мэдээ" гэлээ. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.66
    1 цагийн өмнө

    Эхнийй ээлжинд багш.эмчийн цалинг хангалттай нэмж өг. Тэгэхгүй бол улс чинь сөнөх гээд бна. Та нар багшаар заалгаж одоогийн өндөрлөгт хүрээ биздээ. Эмчээр эмчлүүлж эрүүл саруул яваа биздээ. Тэнгүүд минь

    Хариулах