У.Отгонбаяр дэг зөрчиж, МАН-ын бүлгийг хуралдуулж байна

С.Гандэлгэр
3 цаг 37 минутын өмнө

МАН-ын дотоод хагарал савнаасаа хальж, УИХ дахь МАН-ын бүлэг хуваагдахад хүрэх магадлалтай байна. Тодруулбал өнөөдөр /2025.10.14/ УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Заяабал нар УИХ дахь МАН-ын бүлгийг хуралдуулах асуудлаар мэдэгдэл хийсэн. 

Ингэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн нэгдэж, өнөөдөр 16.00 цагаас хуралдах шаардлагыг бүлгийн даргад хүргүүлсэн. Улмаар тэд олонхын санал гэдэг агуулгаар 17:00 орчимд бүлгийн даргагүйгээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг оролцуулан хурлаа эхлүүлээд байна. Тэднийг Ерөнхий сайд Г.Занданшатарыг дэмжиж байгаа гишүүд гэхэд хилсдэхгүй. Тус хурлыг бүлгийн дэд дарга У.Отгонбаяр даргалж байгаа юм. Бүлгийн дарга нь маргаашийн 12.00 цагт тов тогтоочхоод байхад У.Отгонбаяр тэргүүтэй МАН-ын бүлгийн гишүүд яарч сандран бүлгийн хурал зохион байгуулж байгаа нь тун хачирхалтай.

УИХ-д бүлэгтэй нам эвсэл "Бүлгийн хуралдааны дэг" гэдэг зүйлийг баталдаг. Тухайн батлагдсан дэгийн 3.2-т "Бүлгийн даргын санаачилгаар, намын УЗ болон гишүүдийн олонхын саналаар  шаардлагатай тохиолдолд даваа гарагаас өөр өлөр бүлгийн хуралдааныг зарлан хуралдуулж болох..." гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл олонхын саналаар ээлжит бус хуралдаан зарлах боломжтой. Гэхдээ ээлжит бус хурлын товыг дэд дарга биш, дарга тогтоох эрхтэй гэж заажээ.

Энэ нь "МАН-ын бүлгийн дэг"-ийн Долоодугаар зүйлд Бүлгийн даргын эрх үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал 7.1.4-т зааснаар "бүлгийн ээлжит болон ээлжит бус хуралдааны товыг тогтоон зарлаж, бэлтгэл ажлыг хангуулах" гэсэн нь зөвхөн бүлгийн даргын эрх үүрэг юм. Тэгэхээр У.Отгонбаяраар удирдуулан хуралдаж буй МАН-ын бүлгийн ээлжит бус хурал дэг зөрчсөн болж таарч байна. Ингэснээр тус хурлаас гарах шийдвэрийг хүчингүйд тооцох магадлалтай байгаа юм. 

Харин нөгөө талд бүлгийн дарга 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.48
    37 минутын өмнө

    Занданшатар ч улайрч байна даа . Ер нь бүлгийн хуралд орох эрхтэй л юм байх даа?

    Хариулах
  • 202.179.24.233
    1 цагийн өмнө

    ХҮРЭЛСҮХ ДҮҮГЭЭ АВААД ЗАЙЛААРАЙ ХУЖЛЬТАЙ ДҮРЭМТЭЙ УЛС ШҮҮ ТА НАР ХУУЛИА МӨРДӨХГҮЙ БОЛОХООР БУСАД НЬ ДООД ШАТНЫ АЛБАН ХААГЧ НАР ЧИНЬ ТА НАР ШИГ ХУУЛИА ДЭЭДЛЭХГҮЙ БАЙНА ДАА

    Хариулах