Красноярскт сураггүй алга болсон гэр бүлийг Монголын хил давсан байж магадгүй гэж таамаглаж байна

Zuv.mn
3 цаг 54 минутын өмнө

ОХУ-ын Красноярск мужийн тайгад зугаалж яваад сураггүй алга болсон Усольцевын гэр бүлийнхнийг Монголын хил  давсан байж магадгүй гэж таамаглаж байна. Тэдний арга болсон газраас Монголын хил хүртэл 900 км бөгөөд гэр бүл алга болоод сар орчим болсон нь ийн таамаглахад хүргэжээ.

64 настай Сергей Усольцев, гэргий 48 настай Ирина Усольцева, таван настай охины хамт Партизанскийн Буратинка орчмоос өнгөрсөн сард алга болсон бөгөөд сураггүй болсноос нь хойш гурав хоногийн дараа эрлийн ажиллагааг эхлүүлж, одоо болтол үргэлжилж байгаа юм.

Аврах эрэн хайх ажиллагааг эхлүүлсний дараа эрэлчид гэр бүлийнхний автомашиныг олсноос өөрөөр ямар ч ул мөр олж чадаагүй бөгөөд бүх л таамгийг авч үзэж эхэлсэн байна. Тэдгээр таамгийн нэг нь гэр бүл ОХУ-ыг орхиж явахын тулд алга болсон мэт байдлыг хиймлээр үүсгэсэн байж болзошгүй гэх таамаг бөгөөд найз нөхдөдөө удахгүй ОХУ-аас явна, Тайландад амьдарна гэж ярьж байсанаас нь үүдэлтэй юм байна. Мөн Сергей тэр хавийн газар нутгийг гарын арван хуруу шигээ сайн мэддэг нэгэн байсан нь ингэж таамаглахад нөлөөлжээ.  

Харин гэр бүлийнхэн нь энэ таамгийг эрс эсэргүүцэж, Иринагийн эхний гэрлэлтээс төрсөн хүү ОХУ-д амьдардаг, тэр хүүгээ маш их хайрладаг учраас эх орноо орхиж гарах ёсгүй хэмээн эсэргүүцэж байгаа аж.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна