1995 оноос хойш жил болгон зохион байгуулагдаж буй Азийн телевизийн наадмаас "Монгол HD" телевиз "The Voice of Mongolia 2020" шоу нэвтрүүлгээрээ шилдэг хөгжмийн нэвтрүүлэг номинацийн шагнал хүртлээ.
"Монгол HD" телевизийн захирал Г.Бат-Эрдэнэ "Баяртай байнаа. Хэдүүлээ 4.4 тэрбум хүнтэй дэлхийн хамгийн том тивийн хамгийн том телевизийн шагналын хамгийн чухал шагналуудын нэг болох шилдэг хөгжмийн нэвтрүүлэг шагналыг #VoiceMongolia маань хүртлээ. Үзэгчиддээ баярлалаа" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Тус наадам нь Ази тивийн телевизүүдийн дундаас мэдээ, баримтат нэвтрүүлэг, энтертайнмент, хүүхдийн нэвтрүүлэг гэх мэт 56 төрөлд 10 улсаас сонгогдсон 50 шүүгчийн үнэлгээг харгалзан шилдгүүдийг тодруулдаг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна