Р.Эмүжин: Х.Баттулга шиг оффшор бүсэд том хадгаламж эзэмшдэг хүн мэдэхгүй бол өөр хэн мэднэ гэж?

2021/01/18

Ам л нээвэл сая төгрөг, асуулт л байвал сая төгрөг. Манай Ерөнхийлөгч энэ шоундаа мангар сайн тоглож байгаа. Сая төгрөг өгөх гээд байгаа өгөөмөр сайн хүний дүрд хувираад хоёр сар өнгөрлөө.

 Энэ үйлдлээрээ Баттулга "Би уг нь өгөх гээд байхад битгий өг гэж Засаг зандраад байгаа юм" гэсэн далд мессэжийг санаатай тарааж, иргэн болгоны тархинд "Нэг сая төгрөг" гэдэг товчлуур бий болгож байгаа нь тэр. Таны тархинд ч аль эрт хүлээлт үүсч, энэ товчлуур байраа эзэлсэн гэсэн үг. 

Сүүлдээ оффшор бүсээс мөнгө оруулаад ирэхээр улсын төсөвт хураагаад авчих гээд байна гэж үрчийж байгаад үнэн итгэлтэй хов зөөсөн. За ингээд сая төгрөгний эрэлд улсаараа хатдаг юм байгаа биз дээ. 

Угаасаа иргэн бүрт сая төгрөг тараахад 3.0 их наяд буюу улсын төсвийн 30 хувь хэрэгтэй. Ийм хэмжээний мөнгийг эдийн засаг руугаа гэнэт юүлнэ гэдэг мөддөө өндийхгүй мөхлийн хаалга татна л гэсэн үг. 

За өрх бүрт сая төгрөг гэхээр 1.0 орчим их наяд төгрөг болно. Оффшороос мөнгө орж ирээгүй гэдгийг Сангийн сайд удаа дараа мэдэгдэж байгаа. Оффшор бүсээс мөнгө орж иртлээ олон улсын шүүх, арбитр...тухайн иргэний мөнгөний эх үүсвэр, тайлан тооцоо...хэд хоног байтугай хэдэн сар, магадгүй хэдэн жил ч хүрэлцэхгүй. 

Үүнийг манай энхрий хайрт Ерөнхийлөгч мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Өөрөө оффшор бүсэд том хадгаламж эзэмшдэг хүн мэдэхгүй бол өөр хэн мэднэ гэж? Тэгвэл яах гээд ингээд шоудаад байна вэ? 

1. Улс төрийн бусад хүчнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө мөнгөн амлалтын уралдаанд шууд утгаар нь дуудаж байна. Одоо парламентад суудалтай бусад намууд сая төгрөгөөс илүүг амлах хэрэгтэй болж байна.
2. Монголбанкнаар мөнгө үйлдвэрлүүлж тараах нэг аргаа барсан зам бий. Хэрэв тэгвэл хэний мөнгийг хэрхэн оруулж ирснээ тайлагнах болно. Үүнд нь хэн нэгэн золиос хэрэгтэй. Тэгээд тэр золиосоо бас барьж хориод багагүй оноо цуглуулна.

3. Сая төгрөгийн төлөө иргэдийг гудамжинд гаргаж жагсаах, цуст, магадгүй зэвсэгт мөргөлдөөнд дуудах. Хүн бүрийн тархинд бий болгосон нөгөөх "Нэг сая төгрөг" гэдэг товчлуураа нэг л өдөр дарна гэсэн үг.

 Тэр үед сая төгрөгийн шоунд улсаараа тоглоно доо. Хэро Баатар хэдэн өндөр байшингийн дээврээс хэд хэдэн камераар бичлэг хийгээд, монголчууд түүний дэглэж буй шоуны гол дүрд тоглож байгаагаа ч мэдэхгүй нармайгаа нээлцээд алаан болдог юм байгаа биз дээ. Хувийн ТВ, худлаа троллуудаараа амжуулчихна, манай Ерөнхийлөгчид туршлага байгаа л даа. Юун сая төгрөг, хүний амь, хүйтэн мэс хоёр харших цагт хөөрхий бидний хүмүүн төрөлтөн л хохироод үлдэнэ. Энхрий хайрт Баттулга онц байдал зарлаж, их хаантны сэнтийд инээж байгаад заларна. Ха ха. Алаагүй баавгайн арьсны төлөө ард түмнээ алаанд дуудах ч энүүхэнд шүү дээ, ай хорвоо...

Р.Эмүжин



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.58.20.42
    2021/01/19

    Ard olon ups orono gesen SUV sanaliig mushin guivuulah harluulah hereggyiee.ene bol mash SUV sanal.medeej hereg avtor ne erunhiilugch.

    Хариулах
  • 213.134.18.255
    2021/01/18

    P.EMUJIN chi UURUU MAH-ii BUGS DOLOOGOOD YU OLSONII.CHAM shig BUGS DOLOOGCHIIG ZOHIOLCH gedehgui yaw. Chi bol HUNII ADAG gedgee medej av.

    Хариулах
  • 202.126.89.229
    2021/01/18

    Жинхэн утгаараа Жонхуу

    Хариулах
  • 203.91.115.51
    2021/01/18

    Өглөө гэхэд хүсэлд гаргасан өрхөд л өгсөн зөв болов уу? даа Хүүхдийн мөнгийг авдаггүй айл байдаг шиг 800000-ын ваучерын хүнс хүрэхгүй өрх байхад идэж барахгүй нь ч байгаа л байх дулаан цахилгаан усны төлбөрийг чөлөөлчихсөн юм чинь 20000-г архи автобусны жолооч 2-т л өгөх байх даа

    Хариулах
  • 103.212.119.63
    2021/01/18

    Баттулга бол ес зүйтэй эр хүн.бид итгэнэ.офшорт мөнгө байвал олсон мэдсэн хүн нь ав гээд бга биздээ.эмүжин чи олоод авчихаач..худлаа юм бичиж бснаас

    Хариулах
  • 66.181.185.253
    2021/01/18

    Offshor dahi munguu oruulj ireed ulger duurial bolooroi Erunhiilugch oo

    Хариулах