Европын хамгийн өндөр уулын музей галд дүрэлзэж, Австри улсад өнгөрсөн шөнө 200 гаруй сонгодог мотоцикль шатаж устаж алга болсон гэж үзэж байна. Модон байгууламжийг галын дөл бүрэн шатааж үгүй хийсэн. Устгагдсан 200 гаруй мотоцикл нь Европ дахь хамгийн чимэг болсон мотоциклийн музей гэдгээрээ сайн танигдсан.
Хамгийн өндөрт байрлах уулын музей нь 2175 метрт байдаг. Энэ зам нь Италийн Өмнөд Тирол, Хойд Тиролыг холбодог. Энэхүү музей нь Австри, Европын хамгийн өргөн цар хүрээтэй, үнэ цэнэтэй мотоциклийн цуглуулгуудыг хадгалдаг байсан бөгөөд Brough Superior, Vincent, Matchless, Sunbeam, Zündapp гэх мэт сонгодог загваруудыг багтаасан 230 орчим сонгодог мотоциклийг багтаасан байв.
Орон нутгийн гал унтраах ангиуд шуурхай оролцсон хэдий ч гал түймэрт ихэнх мотоцикл мөхсөн гэж үзэж байна. Музейн 3000 квадрат метр үзэсгэлэнгийн талбайд бүх мотоциклийг байрлуулдаг байж. Энэ хүү музейг ах дүү Албан Шайбер, Аттилатай нар хамтран эзэмшдэг байна.
Ах дүү хоёр эрт дээр үеэс мотоцикльд дуртай байсан. Тэдний цуглуулга 20, 30 орчим болж өсөхөд тэд өөрсдийн музейгээ байгуулах талаар бодож байсан гэдэг.
Гал орон нутгийн цагаар өглөөний 4 цагийн орчимд гарсан. Гал юунаас эхэлснийг хараахан мэдээлээгүй байгаа боловч гал гарсан зураг, видео бичлэгийг үзэхэд нэлээд их хэмжээний гал гарсан бололтой.
Ийм үзэсгэлэнтэй музей галд шатаж дууссан гэхэд үнэхээр харамсалтай юм.
Эх сурвалж: AS MOTORS Motorcycle
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.17.230
Uureer 4 tsagt uuruu gardag gal gej yu baihav. Hen neg ni biznes tsatsaad l shataaj dee
Хариулах66.181.180.182
Пикник цацаад гээч. Ядаж байхад буруу бичээд байх юм.